Хямралтай тэмцэх шинэ механизмыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Хямралтай тэмцэх шинэ механизмыг санал болгов

Хямралтай тэмцэх шинэ механизм бий болгох санааг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель дэвшүүлж байна. ГСДН-аас канцлерт нэр дэвшигч Штайнбрюк Засгийн газрыг шүүмжлэн “давхар тоглоом” хийлээ гэв.

Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) евро бүсийн хямралтай орнуудад шинэчлэл хийхийг дэмжих зорилгоор эв санааны нэгдлийн сан байгуулах санаачлагыг дэвшүүлжээ. “Түүгээр “эв санааны нэгдлийн шинэ элементийг” бүтээх юм” хэмээн ЕХ-ны саммитийн өмнө бундестагт Засгийн газрын мэдэгдлээ танилцуулахдаа Меркель пүрэв гаригт мэдэгдлээ. Шинэ сангийн хөрөнгийг тодорхой нэгэн хугацаанд хэрэгжүүлэх төсөлд зориулан гаргах юм хэмээн Меркель тайлбарлажээ.

Түүний хэлснээр, төсөлд хөрөнгө гаргах нөхцөл нь үндэсний парламентаар батлагдсан,  өрсөлдөөнийг сайжруулах үүднээс Засгийн газрынх нь ЕХ-той хийсэн тохиролцоогоор авсан үүрэг болох ёстой гэнэ. Канцлер Европын холбооны орнуудад хандан хямралыг туулахын тулд нэмэлт хүчин чармайлт гаргахыг уриаллаа. “Евро аль эртнээс валют байхаа больсон. Евро нь Европын нийгэм, улс төрийн нэгдлийн бэлгэ тэмдэг болоод байна” гэж канцлер хэлснийг AFP агентлаг иш  татан дамжуулжээ.

Штайнбрюк Меркелийн санаачлагыг шүүмжлэв

Парламентын мэтгэлцээнд оролцсон, Социал  демократ намаас канцлерт нэр дэвшигч Пер Штайнбрюк (Peer Steinbruck) холбооны Засгийн газрыг шүүмжлэн "танхим нь хэрэг байдалд оролцолгүйгээр тойрон давхиж хоёрдмол тоглоом явуулж байна" гэв. Эрх баригч эвсэл ЕХ-ны түншүүддээ халдан тэдний хэрэгт хутгалдаж, түүнийгээ дотоод улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж тэр хэлжээ.
Холбооны Засгийн газар”нэгэн талын дүгнэлт гаргаад нэгэн янзаар хэмнэх, хэмнэх, хэмнэх гэсэн ганцхан жортойгоор" хямралтай олигтой тэмцэж чадахгүй байна гэж тэр Меркелийг шүүмжлэв. Европт ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгтэйг Пер Штайнбрюк хэлэв. Банк, санхүүд зохицуулалтын үр дүнтэй систем шаардлагатай гэж тэр онцолжээ.  Гэхдээ шинэ бүтцийг татвар төлөгчид биш тэр салбарууд нь өөрсдөө хийх ёстойг Пер Штайнбрюк тэмдэглэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж