Видич ”Анжи”-д очих уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Видич ”Анжи”-д очих уу?

Тэрбумтан С.Керимовын эзэмшилд очсоноос хойш шилдэг тоглогчдоор хүчээ зузаатгаж буй Дагестаны “Анжи” клубийн ээлжит бай нь “Манчестер Юнайтед”-ын ахлагч, серб хамгаалагч Неманья Видич болоод байна. Мэдээж “Юнайтед” шилдэг хамгаалагчаа явуулахдаа дуртай байхгүй. Гэхдээ дагестанчууд нэлээн их хэмжээний мөнгө, тухайлбал 53 сая долларыг англичуудад амласнаар серб эрийг өөрийн болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн түүнд жилийн 17 сая долларын цалин амлах гэнэ.

Английн хэвлэлүүдийн таамаглаж буйгаар А.Фергюсон ийм мөнгөн дүн сонсвол ахлагчаа явуулах сонголтод хүрнэ гэжээ. Нэгэнт 30 нас хүрээд буй Видич хоёр дахь удаагаа хүнд гэмтэл авсан нь үүнд нөлөөлөх нь тодорхой. Тэрбээр өнгөрсөн хавар Аваргуудын лигийн тоглолтын үеэр өвдгөө гэмтээсэн. Харин энэ гэмтэл нь эдгээд дөнгөж тоглож эхэлж байсан ч саяхан дахиад бэртчихсэн юм. Тиймээс “Анжи” клуб үнэхээр ийм санал тавих аваас энэ өвлийн солилцоогоор Видич Орос орон руу дахин хүлгийн жолоо залж мэдэх нь.

Тэрбээр 2006 онд Москвагийн “Спартак”-аас “МЮ”-д есөн сая еврогоор ирснээс хойш энэ багийн хамгаалалтын ноён нуруу болж, олон амжилттай улирлыг үдсэн. Тэрбээр энд тоглох хугацаандаа 13 цом авсны дотор Аваргуудын нэг, Премьер лигийн дөрвөн түрүү бий.

Эх сурвалж: www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж