”Скайтел” шилдэг ААН-ээр дахин шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

”Скайтел” шилдэг ААН-ээр дахин шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ёслол болж 2010 оны манлай компаниудыг тодрууллаа. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг шалгаруулалтад Скайтел компани өмнөх жилүүдийн амжилтын буухиагаа бататган дахин шилдгээр шалгарлаа.

Энэ нь манай компанийн хувьд 2010 онд Монголын хөрөнгө оруулалттай компани болсон явдал болон өөрийн салбартаа технологиор тэргүүлэгчийн байр сууриа батжуулан үүрэн холбооны хамгийн дэвшилтэт HSPA+ технологид тулгуурласан NEX 3.75G сүлжээг үйлчилгээндээ нэвтрүүлснийг онцолсон өргөмжлөл юм. Мөн үндэсний хөрөнгө оруулалттай болсноор тус компанийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн болон бусад салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, инженер, техникийн ажиллагсдын мэдлэг, ур чадвар, ашиг орлого нь Монгол Улсын сайн сайхны төлөө зориулагдах нөхцөл бүрдэж байгааг үнэлсэн хэрэг болж байна.

Мөн энэ удаагийн шалгаруулалтад Скайтел ХХК ТОП 100 ААН-с “Санхүүгийн харьцаа”-ны үзүүлэлтээр тэргүүлж, “МАНЛАЙ 20”-д багтсаныг дуулгахад таатай байна.

Үргэлж хамтдаа байгаа хэрэглэгч та бүхний итгэл, сонголт биднийг шилдэг ААН-ээр шалгарах гол хүчин зүйл юм. Бидэнтэй хамтдаа байж, хамтдаа хөгжих хэрэглэгч ТА бүхэндээ баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж