
Энхтайвны гүүрэн дээр зорчиж явсан Lexus маркийн автомашин Isuzu wizard маркийн автомашинтай мөргөлдөж, осол болсон даруй Isuzu wizard шатаж эхэлжээ. Ослын улмаас Isuzu wizard маркийн автомашины жолооч газар дээрээ нас барж, lexus-ын жолооч хүнд гэмтэн, эмнэлэгт хүргэгдсэн байна. Замын цагдаагийн газрынхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхлээд байна.

Гэрэл зургийг Наранзул Баяр-ын facebook хуудаснаас ашиглав.
НЭМЭЛТ: 11.00 цаг. Талийгаачийн хэн болохыг тогтоогоогүй байна
Энхтайваны гүүрэн дээр зорчиж явсан УБП 70-70 улсын дугаартай “Isuzu
Wizard” маркийн суудлын автомашин, УБЧ 90-00 улсын дугаартай “Lexus RX
400” маркийн машинтай мөргөлдөж, суудлын тэрэг тэр дороо шатсан томоохон
осол өчигдөр 22.00 цагийн орчимд гарсан тухай бид мэдээлсэн билээ.
Ослын улмаас нэг хүн газар дээрээ амиа алдаж, хоёр хүн хүнд гэмтсэн
байна. Гэмтсэн хүмүүсийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмчилж
байна. Тус эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн 30 орчим насны
эрэгтэйн биеийн байдал нь хүнд байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
Ослын
талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга
С.Энхбатаас тодруулахад “Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа.
Одоогоор талийгаачийн хэн болохыг тогтоогоогүй байна” гэлээ.
Замын
цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн
хошууч Д.Сонсголмаагийн хэлснээр “Isuzu wizard” маркийн машин эсрэг
урсгалд орсноос “Lexus” маркийн машинтай мөргөлдөж, “Isuzu wizard” машин
шатан, жолооч 20-25 насны иргэн амиа алдсан байна. “Isuzu wizard”
маркийн машин дотор жолоочоос гадна хоёр зорчигч байсан бөгөөд
зорчигчдыг шатаж байсан машинаас ХУД-ийн цагдаагийн хэлтсийн ахлах
ахлагч Г.Мөнх-Эрдэнэ хоёр залууг гарган, амь насыг нь аварсан байна