Нийслэл рүү шинэ санаагаа нисгээрэй

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Нийслэл рүү шинэ санаагаа нисгээрэй

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 373 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг нийслэлийн шинэ удирдлагууд иргэдийн баяр болгон тэмдэглэх бодлого баримталж байгаа юм. Цаашдаа тэг болон 5-аар төгссөн ойг өргөн хэмжээнд тэмдэглэж байхаар тогтжээ. Энэ жилийн хувьд иргэдийн оролцоог хангасан, шууд ардчиллын элементийг шингээсэн олон арга хэмжээг ойн үеэр зохион байгуулахаар төлөвлөж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүүгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн төлөвлөгөөгөө эцсийн байдлаар баталжээ. Нийслэлийн 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн ИТХ-аас “Шинэ санааг бүртгэх өдөр”-ийг тав хоногийн хугацаатай зарлахаар шийджээ. Энэ сарын 22-ноос 26-ныг дуустал эх орондоо байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ шинэ санааг бүртгэж авах юм байна. Хэрэв танд нийслэл хотоо хөгжүүлэх шинэ санаа байгаа бол нийслэлийн “Иргэний танхим”-д өөрийн биеэр болон www.cityhall.gov.mn цахим хаяг руу нисгэж болох ажээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж