Харри Жад дотоожтойгоо шонд хүлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Харри Жад дотоожтойгоо шонд хүлүүлжээ

Их Британийн “McFly” хамтлагийн залуус өнгөрсөн шөнө бөмбөрчин Харри Жадад зориулан эрчүүдийн үдэшлэг зохиожээ. Хамтлагийн бөмбөрчин Харри Жад энэ оны эхээр Изи Жонстонтой сүй тавьсан ч хуримын товоо зарлаагүй байсан юм. Харин хамтлагийнхан нь ийнхүү түүнд зориулан эрчүүдийн үдэшлэг зохиосноос үзвэл хуримын өдөр ойрхон ирсэн бололтой. Хэдийгээр найзууд нь Харрид зориулан доргио үдэшлэг зохиосон боловч түүгээр хатуухан тоглохоор шийдэж, дотуур өмдтэй нь байшингийн гаднах гэрлийн шонд шар скочоор янгинатал хүлж орхисон байна. Түүнчлэн дүрсгүй залуучууд түүнийг үүр цайтал хүлээтэй нь байлгаад зогсохгүй зургийг нь “Facebook” хуудсандаа тавьжээ. Харин Харри Жад нөхдийнхөө хатуухан наргиаг эр хүн шиг даван гарсан гэнэ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж