“The Boy Is Mine," "Have You Ever?" дуунуудаараа олны танил болсон дуучин Брэндигийн “Two Eleven” нэртэй шинэ цомог өнөөдрөөс эхлэн худалдаанд гарчээ. Попын хатан хаан Хьюстоны хэд хэдэн дууг дуулснаа тэрбээр шинэ цомогтоо оруулсан байна. Тэрбээр өмнө нь “Bet Awards” наадамд Хьюстоны “I"m Your Baby Tonight", “I Wanna Dance With Somebody" дууг дуулж байсан юм.
Брэнди мөн ирэх хоёрдугаар сард болох төрсөн өдрийн баяртаа зориулж, шинэ сингль гаргах тухайгаа мэдэгджээ.
Э.АНХТУЯА