Путины бүтэлгүйтэл | News.MN

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Путины бүтэлгүйтэл

Эдийн засгийг хөгжүүлэх  гээд амжилт олоогүй Оросын ерөнхий сайд Вла­ди­мир Путин Засгийн газ­рын­хаа бүх бодлогыг өөрч­лөн ерөнхийлөгч Дмитрий Медведевт таатай замыг сон­гож эхлэв. Энэ нь хэдэн сарын турш хоёр улстөрчийн хэн нь 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бол гэсэн гэсэн таамаглалд өөрчлөлт оруулж эхлэв. Зөвлөлт улс задарсны дараа анх удаа байгуулагдсан эдийн засгийн асуудлуудыг судлах хамгийн том комиссийн (эдийн засагчид, нийгэм судлаачид болон олон улсын шинжээчид гэсэн 1100 гишүүний бүрэл­дэхүүнтэй) дарга нар  Ново-Огарево дахь Путины албан ёсны өргөөнд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цугларч  судалгааныхаа үр дүнг танил­цуулжээ. Түүхий эдийг голчил­сон эдийн засгийн бүтэлгүйтэл нь тэргүүлэх технологийн хөгжлийн сал­барын хөрөнгө оруулалтыг дааж чадахгүй нь тодорхой болсон байна. Барааны импорт зах зээлийн эрэлтийг хязгаарласнаас хэтэрсэнгүй.

“Хандлагаа эрс өөрчлөх шаардлагатай байна” хэ­мээн шинжээчид ер бусын анхааралтай байсан ерөнхий сайдад мэдэгдлээ. Путин үнэтэй зөвөлгөөг анхааралдаа авна гээд “Нийгмийн шинэч­лэл хэрэгтэй байна. Авлигатай хатуу тэмцэж, улс орны сэр­гээн засварлалтыг явуулах хэрэг­тэй” гэж Медведевийн хэлсэнтэй энэхүү шүүмжлэл, зөвлөмж таарч байгааг тэм­дэглэв. “Олигархийн засаг­лалыг хяз­гаарлан ажил хэрэгч хүмүү­сийн тоог олшуулах хэрэгтэй” гэж тэрбээр бас хэл­­­лээ. Энэ нь сүүлийн 12 жилийн турш итгэлтэй олигархиудын дэмж­лэгтэйгээр босгосон Путины системд томоохон цохилт болж байна. “Шинэчлэгч” Медведев  хожив уу,  эсвэл Путин шавь асныхаа онолыг авахаар шийдэв үү,  гэсэн маргаан таамаглал дахиад л гарч ирлээ.

Эх сурвалж: Putin bocciato: economia ferma Medvedev esulta

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ПОРТАЛ ВЭБСАЙТ ХЯМД ЗАРНА. УТАС 99695577 2011-04-04 182.160.15.18

ПОРТАЛ ВЭБСАЙТ ХЯМД ЗАРНА УТАС 99695577 орой залгана уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж