
Эдийн засгийг хөгжүүлэх гээд амжилт олоогүй Оросын ерөнхий сайд Владимир Путин Засгийн газрынхаа бүх бодлогыг өөрчлөн ерөнхийлөгч Дмитрий Медведевт таатай замыг сонгож эхлэв. Энэ нь хэдэн сарын турш хоёр улстөрчийн хэн нь 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бол гэсэн гэсэн таамаглалд өөрчлөлт оруулж эхлэв. Зөвлөлт улс задарсны дараа анх удаа байгуулагдсан эдийн засгийн асуудлуудыг судлах хамгийн том комиссийн (эдийн засагчид, нийгэм судлаачид болон олон улсын шинжээчид гэсэн 1100 гишүүний бүрэлдэхүүнтэй) дарга нар Ново-Огарево дахь Путины албан ёсны өргөөнд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цугларч судалгааныхаа үр дүнг танилцуулжээ. Түүхий эдийг голчилсон эдийн засгийн бүтэлгүйтэл нь тэргүүлэх технологийн хөгжлийн салбарын хөрөнгө оруулалтыг дааж чадахгүй нь тодорхой болсон байна. Барааны импорт зах зээлийн эрэлтийг хязгаарласнаас хэтэрсэнгүй.
“Хандлагаа эрс өөрчлөх шаардлагатай байна” хэмээн шинжээчид ер бусын анхааралтай байсан ерөнхий сайдад мэдэгдлээ. Путин үнэтэй зөвөлгөөг анхааралдаа авна гээд “Нийгмийн шинэчлэл хэрэгтэй байна. Авлигатай хатуу тэмцэж, улс орны сэргээн засварлалтыг явуулах хэрэгтэй” гэж Медведевийн хэлсэнтэй энэхүү шүүмжлэл, зөвлөмж таарч байгааг тэмдэглэв. “Олигархийн засаглалыг хязгаарлан ажил хэрэгч хүмүүсийн тоог олшуулах хэрэгтэй” гэж тэрбээр бас хэллээ. Энэ нь сүүлийн 12 жилийн турш итгэлтэй олигархиудын дэмжлэгтэйгээр босгосон Путины системд томоохон цохилт болж байна. “Шинэчлэгч” Медведев хожив уу, эсвэл Путин шавь асныхаа онолыг авахаар шийдэв үү, гэсэн маргаан таамаглал дахиад л гарч ирлээ.
Эх сурвалж: Putin bocciato: economia ferma Medvedev esulta