Ангеле Меркель мэс засал хийлгэв

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Ангеле Меркель мэс засал хийлгэв

Германы канцлер Ангела Меркелийн тойг гэмтэж, пүрэв гаригт мэс засал хийлгэсэн байна. Тэр өдрийнхөө орой канцлер эмнэлэгээс гарсан гэнэ. Хэсэг хугацаанд канцлер таягтай явах бололтой. Канцлер гэрээс ажлаа хийж байгаа ч Ганноверийн үзэсгэлэнгийн нээлтийг ням гаригт хийх болсон байв. Гэхдээ канцлер үзэсгэлэнг үзэж чадахгүй гэнэ.

Гуравдугаар сарын 30-нд  Ангела Меркель Германы банкны ажилтнуудын XIX их хуралд үг хэлэх байснаа болиулсан нь санхүүгийн хүрээнд түгшүүр төрүүлсэн. Үүнээс үүдэн хөл нь өвчтэй ч канцлер үгээ хэлэхээр шийдсэн аж. Дараа нь тэрбээр эмнэлэгт хүргэгдэн мэс засалд оржээ. Меркель Улаан өндөгний баяраар биеэ сайжирсан байна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж