
Гуравдугаар сарын 30-нд Ангела Меркель Германы банкны ажилтнуудын XIX их хуралд үг хэлэх байснаа болиулсан нь санхүүгийн хүрээнд түгшүүр төрүүлсэн. Үүнээс үүдэн хөл нь өвчтэй ч канцлер үгээ хэлэхээр шийдсэн аж. Дараа нь тэрбээр эмнэлэгт хүргэгдэн мэс засалд оржээ. Меркель Улаан өндөгний баяраар биеэ сайжирсан байна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.