”Билэг” сургуулийн 10 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

”Билэг” сургуулийн 10 жилийн ой тохиож байна

“1911оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ба Монголын төрт ёсны хөгжил“ оюутны  эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Нэг.Зорилго:

    Оюутан залуучуудын  эрдэм шинжилгээний ажлыг дэмжих
    Үндэсний эрх чөлөөний хувьсгал ба Монголын төрт ёсны хөгжлийн талаар онол арга зүйг дээшлүүлэх.

Хоёр.Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага

    Шинэлэг санаа шийдэл дэвшүүлсэн байх
    Практик ач холбогдол
    Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
    Тухайн цаг үеээ хөндсөн судалгааны ажил байх

Гурав.Материал хүлээн авах хугацаа, илтгэлийн хэмжээ

    Илтгэлийг  хэвлэмэл  болон файл хэлбэрээр 2011оны 4 дүгээр 15-ны 16.00 цаг хүртэл тус сургуулийн сургалтын албанд хүлээн авна.
    Бичгийн А4 цаасаар 5-10  хуудас бичиж мэргэжлийн багш, судлаачаар удирдуулах
    Илтгэл нь гарчиг, оршил, агуулга, дүгнэлт ном зүй хэсгээс бүрдсэн байх бөгөөд хэлэлцүүлэх хугацаа 5 минут, асуулт хариулт 2 минут үргэлжилнэ.

Дөрөв.Эрдэм шинжилгээний хурлын  зохион байгуулалт

I  шат Зохион байгуулах комисс илтгэлийг хэвмэл болон файл хэлбэрээр хүлээн авч судалгааны ажлыг уншиж , 20 илтгэлийг эцсийн шатны шалгаруулалтад оролцуулахаар нэрсийн жагсаалтыг 2011 оны 4 дүгээр сарын 18-нд нийтэд мэдээлнэ.

    II  шат  Их дээд  сургуулиудын эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцсон шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Эрдэм шинжилгээний бага хурал  2011 оны 4 дүгээр сарын 20-ны 11.00 цагт тус сургуулийн хичээлийн байранд явагдана.

Тав. Шагнал, урамшуулал

Нэгдүгээр байр  / 1хүн / Өргөмжлөл ,120.000/Нэг зуун хорин мянган  төгрөг /
Хоёрдугаар байр  /1хүн /Өргөмжлөл , 100.000 /Нэг зуун мянган төгрөг/
Гуравдугаар байр  /1хүн/  Өргөмжлөл ,80.000 /Наян мянган төгрөг/
    Шагналт байр  / 2хүн / тус бүр 50.000 /Тавин мянган төгрөг/-өөр тус тус шагнаж урамшуулна.    Шалгарсан шилдэг илтгэлүүдийг  Билиг дээд сургуулийн 10 жилийн ойд зориулан хэвлэх  эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлд нийтлэнэ.

ХИС-ийн Билиг дээд сургууль  Нийслэлийн Боловсролын газар

ХИС-ийн харъяа  Билиг дээд сургуулийн 10-н жилийн ойг тохиолдуулан “Ардчилал ба Хүний эрх” эсээ бичлэгийн уралдааныг  Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын  ахлах /10-11/ ангийн  сурагчдын дунд зарлаж байна.

1. Зорилго нь: Ардчилсан нийгэм дэх Монгол улсын хүний эрхийн байдалд сурагчид анхаарлаа хандуулж, түүнийг хангах баталгааг боловсронгүй болгох, энэ талаар  тодорхой арга замыг эрэлхийлэхэд орших ардчилал ба хүний эрхийн талаарх сурагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашид суралцах идэвхи санаачлагыг дэмжихэд уралдааны зорилго оршино.

2. Удирдамж:

Шилдэг 10 эсээ (сэдэмж) шалгаруулна.
    Шагнал, урамшуулал
    Нэгдүгээр байр:  Нэг сурагч  Өргөмжлөл,медаль, 120.000 мянган төгрөг.
    Хоёрдугаар байр: Нэг сурагч  өргөмжлөл, медаль, 100.000 мянган төгрөг.
    Гуравдугаар байр: Нэг сурагч өргөмжлөл,медаль, 80.000 мянган төгрөг
     Шагналт  байр: Хоёр сурагчийг  тус бүр өргөмжлөл, 50.000 мянган төгрөг,тус тус шагнана. Шалгарсан болон амжилттай оролцсон сурагчдад  тус  сургуульд суралцах эрхийн бичиг гардуулна.

3. Уралдааны  журам:

3.1.    Уралдаанд оролцох эрх Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах               /10-11/ ангийн сурагч бүрт нээлттэй.
3.2.    Хугацаа хожимдсон болон эсээний  шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй.

4.Эсээнд тавигдах шаардлага

4.1.    Эсээ-ний нүүр
    Сэдвийн нэр
    Оролцогчын овог /эцэг,эх/-ийн,  нэр
    Сургууль,  анги, холбоо барих утас
      4.2 Эсээнд тавигдах шаардлага :
    Цаасны хэмжээ   А4
    Мөр хоорондын зай      Single
    Үсгийн фонд-  Аrial mon
    Үсгийн хэмжээ -12
    Үгийн тоо  800-1000

5.Эсээг үнэлэх шалгуур:
    Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн байх
    Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
    Логик алдаагүй байх
    Бодит тоо баримт зэргийг ашигласан байх
    Уралдаанд оролцогч эсээний хувийг өөртөө авч үлдсэн байна.
Жич: Эсээнд санаагаа хэрхэн илэрхийлсэн хэлбэрийг харгалзан шилдэг 10 оролцогчийг шалгаруулна.

6.Шалгаруулах хугацаа:
    Шалгаруулалт Эсээг 2011 оны 4 дүгээр сарын 13- ны өдрийн 18 00 хүртэл  ХИС-ийн харъяа Билиг дээд  сургуулийн сургалтын албанд ажлын өдрүүдэд  хүлээж авна.            / Файл хэлбэрээр илгээж оролцож болох бөгөөд эсээг хүлээн авсан тухай хариуг илгээснээр уралдаанд оролцогчийг бүртгэгдсэнд тооцно./

    Шилдэг 10 оролцогчийг 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зарлаж, шагналыг 2011 оны 4-р сарын 22-ны өдөр тус  сургуулийн 10 жилийн ойн Баярын хурал дээр гардуулна.

Ойн комисс

Харилцах утас: 7011-2160, 321942, 9903-8425Хаяг /СБД-ийн 8-р хороо ХИС-ийн харъяа Билиг  дээд сургууль          Email:bilig_edu@yahoo.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж