Намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдана

УИХ-ын хаврын чуулганы нээлт маргааш болно. Хэсэг хугацаанд нам гүм байсан Төрийн ордонд өнөөдрөөс хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр үдээс өмнө хуралдах товоо зарлалаа. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 10.00 цагаас хуралдах гэж байна.
Ардчилсан намын бүлгийн хуралдаан мөн 10.00 цагт эхэлнэ. Түүний эхэнд  УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан тухай мэдээллийг сонсох ажээ. Дараа нь  Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан танилцуулахаар болжээ. Мөн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж  Ардчилсан Намын захиалгаар Удирдлагын академид суралцагчдад тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа болох юм байна. Шаардлагатай бол байнгын хороод хуралдах аж.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж