
Нэг, хоёртын зоосон мөнгийг солих ажиллагааны системийг зальтнууд ашиглав. Гэмтэлтэй зутгасан зооснуудыг Холбооны банк номиналын дагуу сольж, дараа нь зоосны голыг салгаад оводынх нь хамт төмрийн хаягдал болгон худалддаг юм байна. Тэр төмрийн хаягдлыг зальтнууд Хятадад илгээн дахин нийлүүлээд Германд авчран сольдог байжээ.
Зарим нэг мэдээгээр энэ гэмт хэрэгт “Lufthansa” компанийн онгоцны үйлчлэгч холбогджээ. Үйлчлэгч хэтэрхий хүнд чемодан авч явааг гаалийн нэг ажилтан анзаарчээ. Гэмтэлтэй мөнгийг тэр үйлчлэгч зөөдөг байсан бололтой. Ийм зохион байгуулалттай гэмт хэрэг 2007-2010 онд гарч байсан гэнэ.