Удальцовын хэрэг: Хэлмэгдүүлэлт эргэж байна уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Удальцовын хэрэг: Хэлмэгдүүлэлт эргэж байна уу?

“Зүүний фронтын “ лидер Сергей Удальцов, түүний туслах Константин Лебедев,  мөн Төрийн думын депутат Илья Пономаревын туслах Леонид Развозжаев нар эрүүгийн хэрэгтнүүд болжээ. Тэдний самуун зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. 

Сөрөг хүчний “Зүүний фронт” хөдөлгөөний лидер Сергей Удальцов болон түүний хоёр хамтран зүтгэгч Константин Лебедев, Леонид Развозжаев нарын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн нь ажиглагчдын хувьд гэнэтийн явдал боллоо. Сөрөг хүчний улстөрчид, хүний эрхийн төлөө тэмцэгсэд тэднийг гэм буруутай гэж үзэхгүй байна.  “DW” агентлагийн шинжээчид болон улстөрчид тэднийг буруутгасныг зохион байгуулсан, уг хэргийг Сталиний хэлмэгдүүлэлттэй адилтгаж байна.

Амлалт бол гэмт хэрэг биш

Геннадий Гудков

"Хэрэв Оросод хүнийг хэлсэн үгнийх нь төлөө шүүх юм бол засгийг хүчээр унагахыг уриалах, аллагад бэлтгэх эсвэл үзэн ядалтыг дэвэргэх зэрэгт л түүнийг хэрэглэж болно гэж би үргэлж боддог байсан юм. Гэтэл одоо бид өөрсдөө түүний хүрээнийхний хэн нэгэн хэллээ гээд эрүү үүсгэж болдгийг мэдэж авлаа” хэмээн “DW”-д ярилцлага өгөхдөө сөрөг хүчний үйл ажиллагаанд оролцсоныхоо төлөө Төрийн думын депутатын мандатаа хураалгасан гэж олны үздэг “Шударга Орос” намын депутат асан Геннадий Гудков хэллээ.

Гүржийн улс төрчидтэй Удальцов ярилцсан нь гэмт хэрэг биш гэж "Родина: Здравый смысл" (“Эх орон: Эрүүл санаа”) намын лидер, эдийн засагч Михаил Делягин үзэж байна. “Манайд Владимир Владимирович Путин Борис Абрамович Березовскийн гарыг барьж байсан. Молотов Гитлертэй ярилцаж л байлаа. Харин Удальцов “Зүүний фронтын” санхүүжилтэд гүржүүдээс мөнгө гуйсан бол тэр ямар улстөрч вэ гэсэн асуудал гарч болох юм”гэж тэр ярив.

"Ердийн чалчаа"

Делягиний хэлснээр, эхний ээлжид Удальцовт тэр мөнгө яагаад хэрэгтэй болсныг тогтоох хэрэгтэй гэнэ. Хэрэв санхүүгийн тусламж байсан бол тэр нь товхимол хэвлүүлэх эсвэл сургалтад зориулагдсан бол өөр хэрэг. Гэхдээ л таагүй  зүйл хэмээн Делягин онцлов. Хэрэв гадны ивээн тэтгэгч террорт бэлтгэх эсвэл тэр мөнгө нь мэдүүлэгдээгүй бол шийтгэлтэй нь ойлгомжтой. Гэхдээ ялыг батлах ёстойг улстөрч онцгойлон хэллээ.

“Хүний эрхийн төлөө” хөдөлгөөний лидер Лев Понамарев “DW”-д ярихдаа, Мөрдөн байцаах товчоо баримтыг "Эсэргүүцлийн анатоми – 2" киноноос хайж  байгаа нь байж боломгүй зүйл гэв. “Тэнд хүмүүсийн тийм, ийм юм хийх хэрэгтэй гэсэн чалчаа л байсан, тэр нь аюултай байж болох. Гэтэл авч анзаарахаар гол зүйлийг нь Удальцов биш харин түүний гүрж түнш л ярьж байлаа хэмээн Пономарев өгүүлжээ.

Дахиад л 37 он, дахиад л Вышинский юу?

Германы “DW”-д ярьсан бүхэн энэ тохиолдолд Оросын эрх баригчдын тактик Сталиний хэлмэгдүүлэлтийг санагдуулж байна гэжээ. “Өмнө нь бидний сануулга тунхаг маягийн байсан бол харин одоо улс төрийн хэлмэгдүүлэлтийн тодорхой алхмыг хийлээ. Болотная талбайн хэргээр хоригдож байгаа 12 хүний хэрэг бол улс төрийн хэлмэгдүүлэлт. Удальцовыг шоронд суулгавал тэр нь бас л хэлмэгдүүлэлт болно. Дахиад ч тийм хүмүүс гарч ирэх байх” хэмээн  Пономарев хэлэв.

Сталиний үед хууль ёсыг харуулах үүргийг прокурор Андрей Вышинский гүйцэтгэж байсан бол одоо энэ үүргийг Оросын мөрдөх товчооны Александр Бастрыкин хүлээжээ.

Лев Пономарев

Геннадий Гудков ч, Лев Пономарев ч мөрдөн байцаалт тодорхой үе шаттай байх ёстой гэлээ. Эхлээд түүнд гэмт хэргийн зайлшгүй баталгааг цуглуулах хэрэгтэй. Дараа нь нэгжлэг явуулах. Эцэст нь түүнд хэвлэл мэдээллийг татан оролцуулж болно гэж тэд ярив.                 

Гэвч энэ тохиолдолд үүнийг эсрэгээр нь хийжээ. Гудковын хэлснээр мөрдөн байцаах товчооны баримт болгоод байгаа шуурхай зураг авалтыг тусгай албаныхан бэлтгэжээ. “Энэ тохиолдолд эхлээд олон нийтийн санаа бодлыг Удальцовын эсрэг эргүүлэх зорилготой байсан нь ойлгомжтой. Ингэснээр түүнийг мөрдөн мөшгөж эхлэхэд дургүйцэл ба шүүмжлэл бага гаргах ёстой “ гэж Пономарев  нэмэн хэлэв.

Сөрөг хүчнийхнийг сүрдүүлэх

Харин эрүүгийн хэрэг үүсгэсэн нь сөрөг хүчний цаашдын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт тэдний санал өөр өөр байв. Геннадий Гудков сөрөг хүчний улстөрчид ийм нөхцөлд “дасан” ажиллаж байгаа гэлээ.

Лев Пономарев харин эсрэгээр эрх баригчид зорьсондоо хүрсэн. Сөрөг ажиллагаанд оролцогсдын тоо цөөрнө, учир нь “хүмүүс өөрсдийн  хувьд ноцтой үр нөлөө гарна” гэж айх болно хэмээн ярив. Тэрбээр сөрөг хүчний лидерүүдийн эсрэг хэлмэгдүүлэлт явуулан тэдний хүчийг сулруулсан Белорусь, Казахстаны  жишээг сануулжээ.

Бастрыкины эсрэг Удальцовын үг

Геннадий Гудковын үзэж буйгаар, ийм хэрэг үүссэн нь Удальцоваас бүх сэжиглэлтийг “цэвэрлэх” эерэг талтай аж. “Одоо үүнийг захиалагч нь өнөөгийн засаг гэддэг нь тодорхой болж байна. Энэ бол цэвэр улс төрийн хэрэг ба одоо Удальцовд  НТВ сувгаар үзүүлсэн үзүүлсэн  кинотой холбогдуулан бүх бурууг тохно” гэж Гудков мэдэгдэж байна.

Сергей Удальцовыг гэм буруутайг тогтоох ямар нэгэн баримтгүйгээр Мөрдөн байцаах товчооны төлөөлөгчийн үгэнд итгэх аргагүйг Михаил Делягин бас хэлж байна. “Төлөөлөгчийн үгийг товчооны тэргүүн Бастрыкин сэтгүүлчийг ойд нутаглуулна гэсэн заналаа буцаан авч байсан шигээр хичнээн ч удаа буцаан авч болно. Удальцовын үг Мөрдөх товчооны төлөөлөгчийн эсрэг байгаа нөхцөлд би Удальцовт илүүтэй итгэх болно хэмээн Делягин хэллээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж