”Нийслэлийн цахим архив” төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

”Нийслэлийн цахим архив” төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж болон иргэдийн бүхий л мэдээлэл болон баримт солилцох ажиллагааг нэг цэгт зангидах “Нийслэлийн цахим архив” төслийн нээлт маргааш 10.00 цагт “Хангарьд” ордонд болох гэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр архив, албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсэг ашиглан, байгууллага хооронд цахим хэлбэрээр баримт солилцох, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад лавлагаа үйлчилгээг шуурхай өгөх, мэдээллийн аюулгүй байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэх юм байна.

Төслийн хүрээнд дараах үр дүнд хүрэх ажээ. Тухайлбал,

-Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цахимжуулснаар төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл дамжуулах, солилцох үйл ажиллагаа сайжирч, төсвийн зардал хэмнэх

-Цаасан баримт цахим хэлбэрт шилжиж, төрийн үйлчилгээ ил тод нээлттэй, хөнгөн шуурхай хүргэх

-Байгууллага, салбарын хэмжээнд баримт, мэдээллийг шуурхай дамжуулах, солилцох, өгөгдлийн сан үүсгэн ашиглах, багаараа баримт бичиг дээр ажиллах, сүлжээний орчинд асуудлыг хянан шийдвэрлэх боломж бүрдэх
-Архивын баримтын хадгалалтын нөхцөл сайжирч, мэдээллийн аюулгүй байдлыг тус тус хангах тухай албаныхан мэдээлж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж