Албан тушаалтнуудыг төрийн компаниас гаргана

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Албан тушаалтнуудыг төрийн компаниас гаргана

Аравдугаар сар гэхэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга нар ба Холбооны сайд нарыг төрийн оролцоотой 17 компанийн захирлуудын зөвлөлөөс гаргана гэв. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ санаачлагыг гарган хэрэгжүүлж байна. Төрийн компаниудаас гарах хүмүүсийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 2-нд ерөнхийлөгчийн албаны сайтад гаргажээ.

ВТБ банк ба ЗАО “Акционерная компания АЛРОСА” компанийн захир­гааны зөвлөлийг Сангийн сайд  Алексей Кудрин орхино. Ерөнхий сайдын нэг­дүгээр орлогч Виктор Зубковыг  “Россель­хозбанк”, “Росспиртпром” ба “Рос­агро­лизинг” компаниудаас, ерөнхий сайдын орлогч Игорь Сечинийг  “Роснефть”, “Роснефтегаз” ба ИНТЕР РАО ЕЭС компа­ниудын захиргаанаас  тус тус гаргах ёстой.

“Оборонсервис”-аас Батлан хамгаа­лахын сайд Анатолий Сердюковыг, “Рус­гидро”, “Газпром” ба “Зарубежнефть” ком­паниас Эрчим хүчний сайд Игорь Левитиныг, ОАО “Международный аэро­порт Шереметьево” ба ОАО “Аэрофлот–российские авиалинии” компаниас Тээв­­­­­рийн сайд Сергей Шматког, “Объеди­нённой зерновой компании” –иас Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынникийг, “Инвес­­­тиционной компании связи” ба “Первый канал”–аас Холбооны сайд Игорь Щеголевыг тус тус ТУЗ-өөс гаргах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж