Габонд нефть олборлолт зогсов

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Габонд нефть олборлолт зогсов

Нефтьчдийн ажил хаялтын улмаас Габонд нефть олборлолт бүрэн хэмжээгээр зогсчээ. Энэ салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчийн хэлснээр баасан гаригт ажил хаялт эхлэж, бямба гаригийн орой гэхэд нефтийн олборлолт зогссон байна.

Нефтийн салбарын Үйлдвэрчний эвлэлд Африкийн энэ орны газрын тосны үйлдвэрийн ажилтнуудын 80 хувь хамрагддаг аж. Ажил хаягчид гадаад ажилтнуудын квот тогтоохыг Засгийн газраас шаардаж байгаа юм. Габон өдөртөө 240 мянган баррель нефть олборлодог гэж “Reuters” мэдээлэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж