
СЕХ-ноос Өвөрхангай аймаг буюу УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-д сонгогдсон хэмээн үзэж, гишүүний тангараг өргүүлэхээр болсны дагуу чуулганы өнөөдрийн хуралдаанаар АН-ын нэр дэвшигчид тангараг өргөж магадгүй юм. Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр хэлэхдээ МАН-ын тавьсан асуудлыг чуулганы хуралдаанаар олноороо авч хэлэлцэнэ гэсэн. Үүний дагуу энэ асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж магадгүй байна.
Мөн Төрийн ордны гадна МАН-ын гишүүд, дэмжигчид СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцсэн жагсаалаа үргэлжлүүлсээр байна.
Ш.ЧИМЭГ