Казахстанд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Казахстанд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль эхлэв

Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ням гаригийн өглөө эхэллээ гэж «Новости-Казахстан» агентлаг дамжуулав. Санал хураалтын байрнууд өглөөний 07,00-д нээгдэн оройн 20,00 цаг хүртэл ажиллана.
Санал тоололт 12 цагийн турш үргэлжлэн дөрөвдүгээр сарын 4-ний өглөө Сонгуулийн ерөнхий хороо нь дүнг зарлах юм.  Саналын хуудсанд өнөөгийн ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Коммунист намын дарга Жамбыл Ахметбеков, Эх орончдын намын дарга, сенатор Гани Касымов, «Табигат» экологийн холбооны лидер Мэлс Елеусизов нарын нэр бичигдсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж