Дундговийнхон Засаг даргаа огцруулахаар шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Дундговийнхон Засаг даргаа огцруулахаар шүүхэд хандана

Одоогоос 15 хоногийн өмнө Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд багтдаг Хувьсгалт намын 12 гишүүн намын хэсэг нөхдүүдийн бусармаг үйлдэл, намын нэрийг барьж орон нутгийн удирдлагын суудалд суугчдыг огцруулахаар өргөх бичиг өргөн мэдүүлсэн ч МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар тус газарт очоод тэдний үйлдлийг нухчин даржээ. Тэрбээр намын эв нэгдлийг хамгаалах нэрийн доор хууль зөрчигч Ш.Төрбатыг өөгшүүлэн авч үлдсэн байна. Түүнийг дагалдан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга н.Нямжав очсон бөгөөд тэрбээр Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон аймгийн хувьсгалт намын хорооны гишүүдийг нэг нэгээр нь дуудаж уулзан дарамтлах ажлыг шөнийн 03 цаг хүртэл явуулжээ. Улмаар сахилга хариуцлага ёс зүйг дээшлүүлж, тендерийг хуулийн дагуу шударга, зөв явуулах тухай  Монгол Улсын ЗГ-ын 03 тоот албан даалгаврыг удаа дараа зөрчсөн аймгийн Засаг дарга Ш.Төрбатад арга хэмжээ авахын оронд албанд нь хэвээр үлдээжээ. Тиймээс тус аймгийн ИТХ-ынхан шүүхэд хандаж, хууль бус үйлдэлтэй тэмцэнэ хэмээн мэдэгдээд байгаа аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж