МАН Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хандана гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

МАН Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хандана гэв

Өнөөдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын талаар тус намын зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн маргааныг эцэслэн, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр болсныг МАН-ын зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Тэд олонхийн суудал авсан нам нь хүч түрэн шийдвэрлэж байна гэлээ. Иймд МАН-ын гишүүд маргаашнаас эхлэн тэмцэл хийж, жагсахаар болсныг дуулгав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд “Сонгуулийн ерөнхий хороо АН-д үйлчилсэн шийдвэр гаргасан. Өвөрхангай аймгийн сонгогчдын саналыг үл хүндэтгэсэн шийдвэрийг СЕХ гаргалаа. Бид парламентийн талаасаа авах бүх арга хэмжээгээ авсан. УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзана” гэлээ.

Дараа нь УИХ дахь МАН-ын гишүүд хуралдаж, дээрх асуудлаар Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад хандахаар болсон байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж