Суарезийг үнэхээр зальтай тоглогч гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Суарезийг үнэхээр зальтай тоглогч гэжээ

Английн Arsenal клубийн хамгаалагч Laurent Koscielny нэгэн ярилцлагадаа Liverpool клубийн довтлогч Luis Suarez-ийн талаархи бодлоо хуваалцжээ.

Тэрээр Уругвай эр Suarez-ийг "Зальтай" тоглогч гэж хэлсэн байна.

Koscielny: "Ямар довтлогчтой нүүр тулахыг үзэн яддаг вэ гэвэл? Suarez…

Түүнийг хамгаалж тоглоно гэдэг үнэхээр зовлонтой. Тэр их зальтай нэгэн. Тэр цамцнаас чинь зуурна, хөнгөхөн цохино…

Түүний эсрэг тоглож байх үед, чамд түүнийг өшиглөөд авмаар санагдах үе гарна. Гэхдээ улаан хуудас авахаас болгоомжлох ёстой.

Жишээлбэл, 9-р сарын 2-нд хийсэн тоглолт.

Тоглолтын үеэр хүмүүстэй наалдах дуртай тоглогчдын нэг бол тэр. Тэмцэлдээний үеэр бие бие рүүгээ түлхэлцдэг. Тэгээд тэр эхлээд надтай Англиар ярихыг оролдож байсан. Тэр энэ пеналт байсан гэж хэлж байсан" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж