Байгаль орчныхон чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Байгаль орчныхон чууллаа

Увс аймгийн байгаль орчны салбарын ажилнуудын сургалт семинар саяхан болж, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаад буцлаа. Энэ үеэр аймгийн байгаль орчны салбарын зорилт, хандлагын талаар Засаг дарга Э.Цасчихэр мэдээлэл хийж, БОАЖЯ-ны бодлого, чиг хандлага, Байгаль орчны бодлого, төлөвлөлт, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан “Лусын эзэд” уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Бөхмөрөн сумын байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаатарыг өргөмжлөл, 900 мянган төгрөг, гуравдугаар байр эзэлсэн Наранбулаг сумын байгаль хамгаалагч С.Батсуурийг өргөмжлөл, 450 мянган төгрөг, тавдугаар байр эзэлсэн Малчин сумын байгаль хамгаалагч Ц.Балжавыг өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр тус тус шагнасныг энэ үеэр гардууллаа.

Мөн аймгийн байгаль орчны салбарынхан 2010 оны ажлаа дүгнэхэд тэргүүн байранд Өмнөговь сумын байгаль хамгаалагч Н.Сүрэнхорлоо шалгарч мотоциклээр шагнав. Хоёрдугаар байранд Наранбулаг сумын байгаль хамгаалагч Ш.Тавхай орж компьютерээр, Тариалан сумын байгаль хамгаалагч Ч.Адъяасүрэн удаалж байгаль хамгаалах иж бүрэн хувцсаар шагнаж урамшууласан байна.

Б.Батхүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж