“Харцага” vs, “Ав-Атар”

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Харцага” vs, “Ав-Атар”

Энэ жилээс өнгө төрхөө өөрчилж, Nissan премьер лиг нэрээр зохиогдох болсон МСБХ-ны дээд лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний гуравдугаар тойргийн ээлжит тоглолтууд өнөөдөр болно. Хуваарийн дагуу өнөөдөр гурван тоглолт болох бөгөөд Спортын төв ордны А зааланд 17.00 цагаас эхлэх юм. Эхний тоглолт ШУТИС-ийн “Акулууд” болон ХҮДС-ийн “Ирвэс” багийн хооронд болох бол хоёр дахь тоглолт “TLG-13” болон лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” багийн хооронд болох юм. Харин сүүлийн тоглолтод лигийн хүчирхэг багууд болох “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон “Милл хаус” компанийн “Ав-Атар” багууд учрах нь ээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж