Жонни Депп ном гаргана

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Жонни Депп ном гаргана

Холливудын нэрт жүжигчин Жонни Депп  кино ертөнцөд өөрийн бүтээсэн  дүр болоод хамтран ажиллаж байсан уран бүтээлчдийнхээ талаар цуврал ном бичиж,  “Harper Collins” хэвлэлийн компаниар хэвлүүлнэ гэдгээ өчигдөр мэдэгджээ. Тэрээр энэхүү номоо бичих тухай эртнээс төлөвлөж байсан бөгөөд олон жилийн турш туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлж бичнэ гэдэг нь Жонны хувьд  мөрөөдлийнх нь  нэг хэсэг байсныг  Нью-Йорк Таймст  мэдэгджээ. Харин кино шүүмжлэгчдийн хувьд өдгөө 49 настай Жонни Деппийн уг номыг олон жилийн турш кино урлагт гаргасан уран бүтээлчдийн ололт амжилт, сургамжуудыг өгүүлэх үнэтэй судалгааны материал болно гэдэгт итгэж байгаа юм байна. Тэрээр номныхоо нэр болоод хэзээнээс уншигчдын хүртээл болох талаар ирэх сард мэдээлэх гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж