МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдааны шийдвэрээр  Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, түр үнэмлэхээ гардаад байсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг эргүүлэн татаж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барихаар болсон.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хурлаар дээрх шийдвэрийн талаар ярилцаж, цаашид хэрхэхийг хэлэлцэх аж. Мөн ирэх оны төсөв хийгээд орон нутгийн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар хуралдаж байгаа гэлээ.

СЕХ-ноос өнөөдөр УИХ-ын сонгуулийн 10-р тойргийн хоёр нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих бөгөөд одоогоор цаг нь тодорхойгүй байна.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж