Мэргэн буучид маргааш Өмнөд Солонгосыг зорино

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид маргааш Өмнөд Солонгосыг зорино

Олимпийн эрх авах анхны даваандаа бүдэрсэн Монголын буудлага спортынхон маргааш дахин “Лондон-2012”-ын эрхийн төлөө эх орноосоо мордох гэж байна. Өнгөрсөн сарын сүүлээр Австралийн Сидней хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохоор долоон тамирчны бүрэлдэхүүнтэй шинэ тивийг зорьсон ч хүссэн амжилтаа гаргаж чадаагүй мэргэн буучид гуравдугаар сарын 28-нд эх орондоо ирсэн юм. Улмаар дараагийн “тулаан”-ы бэлтгэлээ базаахаар МҮОХ-ны дэргэдэх Спорт, анагаах ухааны төвд байрлан бэлтгэлээ хангаж байна. Тэд маргааш Өмнөд Солонгосыг зорьж, Чанвон хотноо энэ сарын 7-15-ны өдөр болох “Дэлхийн цом”-ын дараагийн цувралд онч мэргэнээ сорих юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж