Испани Хятадын мафийн гишүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Испани Хятадын мафийн гишүүдийг баривчилжээ

Испанийн цагдаа нар өчигдөр орон даяар тусгай ажиллагаа явуулж , Хятадын гэмт бүлэглэлийн гишүүн хэмээн сэжиглэгдсэн 80 орчим хүнийг баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд найруулагч, зохиолч Начо Видал, Мадрид хотын зөвлөлийн гишүүн болон Хятадын бизнесменүүд хүртэл байжээ. Тусгай ажиллагаанд нийт 300 гаруй цагдаагийн ажилчин оролцож, мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг хууль бус үйлдэлтэй тэмцэхийг голчлон анхаарсан байна. Түүнчлэн Испанийн цагдаа нар нийслэл Мадрид, Барселона зэрэг томоохон хотуудад самналт явуулж, хууль бус үйлдлийн үүр байж болзошгүй гэж сэжиглэн нийт 100 гаруй газарт гэнэтийн нэгжлэг хийжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж