
Кубын эрх баригчид цагаачлалын тухай шинэ хууль мөрдөх тухай өнөөдөр албан ёсоор мэдэгджээ. Шинэ хууль нь иргэдийн гадаадад гарч ажиллахын өмнөх өртөг өндөр, чирэгдэл ихтэй олон шат дамжлагыг бууруулах зорилготой бөгөөд ирэх оны 14-нөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм байна. Албаныхны мэдээлснээр Куба улсад 2008 оноос буюу одоогийн ерөнхийлөгч Раул Кастро төрийн тэргүүний халааг авснаас хойш тус улсын нийгэм, эдийн засгийн олон салбарт ихээхэн өөрчлөлт гарсны нэг нь гадаадад ажиллах хүчний асуудал аж. Түүнчлэн өнгөрсөн жил Ерөнхийлөгч Раул Кастро цагаачлалын хуулийг шинэчилж, шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй болгохыг хүсч байгаагаа мэдэгдэж байжээ.
Э.АНХТУЯА