Dell-ийн ширүүхэн шүүмжлэл Apple-ийг онилов

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Dell-ийн ширүүхэн шүүмжлэл Apple-ийг онилов

Планшетийн зах зээлийн өрсөлдөөн ширүүхэн өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногт Dell-ийн олон улсын маркетинг хариуцсан дарга Энди Ларк Apple-ийн iPad планшетийн талаар цөөнгүй бөгөөд таагүй хэдэн үгсийг унагажээ.

Энди Ларкийн хэлсэн айхавтар үгс дотор“iPad албан байгууллагуудын зах зээлд хэзээ ч бөмбөг тэсэлж чадахгүй. Хэдий албан хаагчдын дунд номер нэг планшет хэмээн үнэлэгдэж болох ч, Apple-ийн хаалттай систем, өндөр үнэ аажмаар амжилтыг авсанд нь булшлахболно. Apple өөрийн гэсэн зах зээл, итгэлцлийг бүтээсэн гэж бодохгүй байна. Харин удаан хугацаад нээлттэй, боломжийн үнэтэй брэнд эцсийн эцэст сонгодог байх болно. Хэрвээ та асар их мөнгөтэй бөгөөд өөрийн гэсэн арал дээр амьдардаг бол Apple таны хувьд хамгийн агуу, харин та аль нэгэн байгууллагын ажилтан, бусадтай нээлттэй, хамтран ажиллахыг зорьж ажилладаг бол танд энгийн байх хамгийн агуу” гэжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж