Нэр дэвшигчдийг ирэх долоо хоногт зарлана

Хуучирсан мэдээ: 2012.10.14-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийг ирэх долоо хоногт зарлана

Орон
нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий
хороо бэлтгэл ажлаа базааж буй.  Хуулийн дагуу нэр дэвшигчдийг
аравдугаар сарын 9-ний өдөр бүртгэж дууссан бол тойргийн хороо ажлын 14
хоногийн дотор нэр дэвшигчдийг албан ёсоор нийтэд  зарлах ёстой. Энэ
хугацаа ирэх долоо хоногт таарч байна.

Нэр дэвшигч нь Орон
нутгийн сонгуульд нэр дэвших журмын дагуу хууль зөрчөөгүй, төрийн
албанаас чөлөөлөгдсөн байх шаардлагатай. Хэрэв энэхүү журмыг биелүүлсэн
бол Тойргийн хороо албан ёсоор нэр дэвшигчийг зарлаж, үнэмлэх гардуулах
бөгөөд үнэмлэхээ гардан авсан өдрөөс эхлэн нэр дэвшигч албан ёсны
сурталчилгаагаа эхлүүлэх боломжтой болох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж