чуулганы хуралдаанаар СЕХ-ны даргаас Н.Лувсанжавыг хүсэлтээр нь
чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон 54 гишүүний 61,1
хувийн саналаар Н.Лувсанжавыг СЕХ-ны даргын ажлаас чөлөөлж, түүний оронд
Ч.Содномцэрэнг СЕХ-ны даргаар томиллоо. Түүнийг томилохын өмнө
МАН-ын гишүүд "Өвөрхангайн тойргийн асуудал, дахин санал хураалт зэрэг
асуудлаар АН-ынхан улстөржиж байна" хэмээн нэлээд шүүмжиллээ. Үүний
дараа СЕХ-ны нарийн бичгийн даргаар Б.Алтанжаргалыг томилох асуудлыг
хэлэлцэж байна. Гишүүн Ц.Нямдорж "АН, эвслийнхэн СЕХ-г улстөржүүлж
байна" гэж үзэж буйгаа хэллээ.
Гишүүн Д.Лүндээжанцан “Н.Лувсанжав
үнэхээр байж сууж чадахаа болиод гараад явсан байна. Дараагийн хүн
ороод ирлээ. Санаа алдахаас өөр арга алга. Ард түмний сонголтоор гарч
ирсэн бол гишүүн тангараг өргөдөг гэдэг алтан дүрмийг СЕХ баримтлах
ёстой. Сонгуулийн будилаан өмнө нь гарч байсахн тул ядаж нэг даргыг нь
хуульч байлгах гэж Н.Лувсанжавыг даргаар тавьсан. Гэтэл түүнийг
чөлөөллөө. За яах вэ, Ч.Содномцэрэн улстөрч хүн. Ядаж нарийн бичгийн
даргаар хуульч хүн тавьж болоогүй юү. Б.Алтанжаргал гэдэг эмэгтэй бол
АН-ын гишүүн байсан. Нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан хүн
байна” гэлээ.
Гэхдээ УИХ-ын даргын тайлбарласнаар Б.Алтанжаргал 1985 онд Эрхүүгийн ИХ сургуулийгн эрх зүйч мэргэжлээр төгссөн ажээ.
УИХ-ын
дарга өнөөдрийн томилгоонууд дээр жендэрийн харьцааг сайн барьж
байгаагаа хэллээ. Улсын дээд шүүхийн хоёр шүүгчийн нэг нь эрэгтэй, нэг
нь эмэгтэй бол СЕХ-ны хоёр даргыг ч ийм зарчмаар томилж буйгаа хэлсэн
юм.