SonyiPhone 5-ийн камерыг нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

SonyiPhone 5-ийн камерыг нийлүүлнэ

Sony-ийн гүйцэтгэх захирал Хоуард Стрингер Apple-ийн удахгүй худалдаанд гарах iPhone 5 смартфоны тухай зарим нэг мэдээллийг өгчээ. Ноён Хоуардын өгсөн мэдээллээс үзэхэд iPhone 4 таван мегапикселийн камертай байсан бол шинэ үеийн iPhone 5 нь найман мегапикселийн камертай болох гэнэ.

Өнгөрөгч гуравдугаар сард Японд нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас тус улсын Сендайд байрлалтай Sony-ийн нэг үйлдвэр цунамид өртсөн.Харин үүнийг үл харгалзан OmniVision компани 3GS технологид тохиромжтой 3,2 мегапикселийн камер болон таван мегапикселийн камеруудыг Apple-д нийлүүлдэг байсан бол шинэ үеийн смартфоны камерыг Sony компани нийлүүлэх гэж байгаа юм байна. Учир нь OmniVision компани найман мегапикселийн камерыг Apple-ийн хүссэн хугацаанд гарган өгөх боломжгүй тул Sony халааг нь авч байгаа ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж