
Өнгөрөгч гуравдугаар сард Японд нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас тус улсын Сендайд байрлалтай Sony-ийн нэг үйлдвэр цунамид өртсөн.Харин үүнийг үл харгалзан OmniVision компани 3GS технологид тохиромжтой 3,2 мегапикселийн камер болон таван мегапикселийн камеруудыг Apple-д нийлүүлдэг байсан бол шинэ үеийн смартфоны камерыг Sony компани нийлүүлэх гэж байгаа юм байна. Учир нь OmniVision компани найман мегапикселийн камерыг Apple-ийн хүссэн хугацаанд гарган өгөх боломжгүй тул Sony халааг нь авч байгаа ажээ.
Б.Энхцэцэг