“Дэрэн Сүмида”, “Улаанбаатарын унаганууд” клуб хамтран “Deren Cup” футзалын өсвөр үеийнхний олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 1-4-нд “Улаанбаатар” дээд сургууль, Хан-Уул дүүргийн БТСХ-ны зааланд зэрэг болох тэмцээнд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, БНХАУ-ын Хөх хотын болон Улаанбатар клубүүд өрсөлдөх юм. Зохион байгуулагчид өөрийн орны клубүүдээс тогтмол үйл ажиллагаа явуулдгийг нь сонгож, урилга гардах аж. Тэмцээн 1998, 1999, 2000, болон 2002 оноос хойш төрсөн хүүхдүүдийнх гэсэн дөрвөн насны ангилалтай.
“ӨДРИЙН ШУУДАН”