
Нигерийн хойд зүгийн Майдугури хотод лалын гэмт бүлэглэл “Боко Харам” өнөөдөр дахин гэмт халдлага үйлджээ. Өчигдөр Нигерийн Каудана мужийн Дого Дава тосгонд “Боко Харам” халдлага үйлдсэний улмаас 20 хүн амь насаа алдсан бол өнөөдөр дахин 10 хүн гэмт үйлдлийн золиос болжээ. Тэдний дунд сургуулийн сурагчид ч байсан гэнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ сарын эхээр Майдигурид иймэрхүү халдлагын улмаас хүний эрхийн 30 ажилтан амиа алдсан байна. Гэрчүүдийн цагдаа нарт өгсөн мэдээллээр зэвсэглэсэн гэмт этгээд хотын төв зам дээр гал нээж эхлэх үед замын ойр орчимд явж байсан хүмүүс ойролцоох сургууль, хоолны газрууд руу зугтаж амжсан аж. Цагдаа нарын мэдээлснээр 2010 оноос хойш Нигерийн 1400 энгийн иргэн “Боко Харам” гэмт бүлэглэлийн гарт амиа алджээ.
Э.АНХТУЯА