Microsoft мобайл төлбөрийн системтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Microsoft мобайл төлбөрийн системтэй болно

Google, Apple зэрэг компаниуд мобайл төлбөрийн системийг хөгжүүлж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Харин эдгээр компаниудтай уралдан Microsoft компани “Near-Field Communications” технологийг ашиглаж, өөрийн Windows Phone 7 смартфонд зориулсан мобайл төлбөрийн системийг бүтээхээр ажиллаж эхэлжээ. Энэхүү програм хангамжийг удахгүй шинээр үйлдвэрлэгдэх гар утаснуудад суулгаж эхлэх юм. Зарим шинжээчид Android болон iOS үйлдлийн системүүдтэй эн зэрэгцэхийн тулдMicrosoftийм алхам хийлээ хэмээн үзэж байна.

NFC нь цоо шинэ, найдвартай төлбөрийн систем юм. Хэрэглэгчид төлбөрөө төлөхийн тулд гар утсаа төлбөрийн картны машинаас 2-4 инчийн зайд барихад л хангалттай гэнэ. Ингэхлээр NFC технологийг төлбөрийн картны дараагийн үе хэмээн нэрлэж болох юм. Харин Google болонApple-ийн хөгжүүлсэн мобайл төлбөрийн систем бараг туршилтын шатандаа орж яваа тул Microsoft компани яаравчлан өөрийн нэрийн системийг ажиллагаанд оруулах хэрэгтэй байгаа гэнэ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж