Дархан-Уул аймгийн төсвийн тодотголыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймгийн төсвийн тодотголыг баталлаа

Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, 2012 оны төсөвт тодотгол хийх төслийг хэлэлцсэн байна.

Монгол Улсын 2012 оны оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах хууль 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, ашигт малтмал ашигласны төлбөр болон өсөн нэмэгдэх ашигт малтмал ашигласны төлбөрийн орлого буурч, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг хассан, мөн Дархан-Уул аймагт худалдан авах ажиллагааны нэгж байгуулагдаж байгаатай холбогдуулан төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлага тулгарсан учир ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулсан байна.

Аймгийн 2012 оны төсөвт тодотгол хийх тогтоолын төслийг аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат танилцуулжээ.

Орлогын төлөвлөгөөнд нөөц бололцоогоо дайчлан зохицуулалт хийсэн байна. Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварыг 174.9 сая, патентын орлогыг 10.0 сая, хөрөнгө борлуулсаны орлогын албан татварыг 20.0 сая, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 412.1 сая, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 778.4 сая төгрөгөөр тус тус бууруулан, суутгагчийн хувь хүний албан татвараас 74.9 сая, улсын тэмдэгтийн хураамжийг 100.0 сая, бусад орлогыг 30.0 сая, төсөвт байгууллагын өөрийн орлогыг 1.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, орон нутгийн нийт төсвийн орлогыг 15186.2 сая төгрөгөөр төлөвлөснөөс оны эхний орлогын харилцах дансны үлдэгдэл 1429.3 сая, төсөвт байгууллагын оны эхний харилцах дансны үлдэгдэл 89.9 сая, хувь хүний орлогын албан татвар 8229.9 сая, өмчийн татвар 531.5 сая, АТБӨЯХАТатвар 320.0 сая, бусад татвар, төлбөр 3510.6 сая, татварын бус орлого 1075.0 сая төгрөг байхаар тооцон тодотгосон төсөвт тусгажээ.

Төсвийн тодотголд урьд батлагдсан зардлуудыг нэг бүрчлэн хянаж, бараа, үйлчилгээний урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх зарчим баримталсан аж. Орон нутгийн төсөвт байгууллагуудын төсвийн тодотголд нэмж тусгуулах саналыг судалж зардлыг хооронд шилжүүлэх дараахи зохицуулалт хийсэн байна. 2012 онд тодотгосон төсөвт орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 6368.6 сая төгрөг байхаар тооцжээ.

Орон нутгийн нийт төсвийн зарлагыг 8817.6 сая төгрөгөөр тодотгосноор аймаг, сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд 544.5 сая, аймаг, сумдын ЗДТГазар, багуудын үйл ажиллагаанд 2556.2 сая, аймгийн Аудитын газрын үйл ажиллагаанд 187.5 сая, Нийтийн аж ахуй, гудамжны гэрэлтүүлгийн зардалд  1309.6 сая, Захирагчийн албаны үйл ажиллагаанд 84.4 сая, Орон нутгийн ахмад настанд үйлчлэх төвийн үйл ажиллагаанд 138.1 сая, Мэдээлэл технологийн албаны үйл ажиллагаанд 59.2 сая, Тээвэр, авто замын газрын шалган бүртгэх товчооны үйл ажиллагаанд 95.1 сая, Орон нутгийн нөөц хөрөнгө, ангилагдаагүй бусад зардалд 604.2 сая, Замын сангийн үйл ажиллагаанд 359.6 сая, Махны нөөц бүрдүүлэхэд 500.0 сая, Орон нутгийн хөрөнгө оруулалтанд 2002.8 сая, бусад үйл ажиллагаанд 376.4 сая төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөн сумдын орлого, зарлага, төвлөрүүлэх хөрөнгө, санхүүгийн дэмжлэгийг дараах байдлаар тооцжээ.

2012 оны төсвийн тодотголын төсөлтэй аймгийн Аудитын газар  санал нэг байгаагаа төлөөлөгчийн хуралдааны үеэр илэрхийлсэн байна.

Ингэснээр 2012 оны тодотгосон төсвийг орлогыг 15186.2 сая, зарлагыг  8817.6 сая, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 6368.6 сая төгрөгөөр төгрөгөөр баталж, хуралдаанаас тогтоол гаргажээ.

Б.АРВИЖИХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж