Ливийн нийслэл Триполи хотын төв шоронгоос өчигдөр 120 хоригдол оргосон тухай тус улсын Аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс мэдээлжээ. Оргосон ялтнуудын дөнгөж хоёрыг л баривчлаад байгаа гэнэ. Аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн төлөөлөгч Абдель Монем ал-Харрын мэдээлснээр оргосон хоригдлууд шоронгийн харгалзагч нарыг зодож, хүнд гэмтээгээд оргон зугтжээ.
Тус шоронгоос хоригдол оргох явдал өмнө нь ч гарч байсан гэнэ.
Э.АНХТУЯА