Германы Боловсрол, шинжлэх ухааны судалгааны сайд, Христийн ардчилсан холбооны төлөөлөгч Аннете Шаван (Annette Schavan) бусдын бүтээлээс хулгайлан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шүүмжлэлийн бай болоод байна. Дэд эрдэмтний гучин жилийн өмнө хамгаалсан бүтээлд нь бусдын бүтээлийн ишлэлийг буруугаар ашигласан зүйл байжээ.
“Der Spiegel” гэх долоо хоног тутмын сэтгүүлд Генрих Гейнегийн нэрэмжит Дюссельдорфын их сургуулийн шинжээч Шаваны бүтээлтэй танилцах явцад бусдын бүтээлээс буруугаар ашигласан үйлдлийн шинж тэмдэг илэрсэн гэж шинжээч өгүүлжээ. Тухайлбал, Шаваны 351 хуудастай диссертацийн 60 хуудаснаас нь ишлэлээ буруугаар чимэглэсэн зүйл илэрчээ.
Шаван хэд хэдэн ярилцлагадаа үүнийг үгүйсгэсэн байв. “Диссертаци бичиж байхдаа би хэн нэгнийг төөрөгдүүлэх оролдлого хэзээ ч хийгээгүй” гэж тэрээр “Rheinische Post” сонинд мэдэгдсэн байна. Эрдмийн зэрэг олгох комисс надад боломж олгомогц би тайлбар хийнэ гэж Шаван хэлээд, шинжээчийн дүгнэлтийг хэвлэснийг эрс шүүмжилжээ.
Сөрөг хүчний төлөөлөгч дээрх хэрэг явдалд дүгнэлт хийхийг шаардав. “Сайдад итгэх итгэл уналаа” гэж Бундестагийн “ногоонтнуудын” жигүүрийн дарга нарын нэг Ренате Кюнаст (Renate Kunast) хэлээд, салбар хариуцсан сайд нь өөрөө шинжлэх ухааны бүтээл шударга хандах ёстой хэмээжээ.
Социал демократ намын Бундестаг дах Боловсролын асуудал эрхэлсэн шинжээч Эрнст Дитер Россман (Ernst Dieter Rossmann) бусдын бүтээлийг ашигласан нь тогтоогдвол Шаван огцрох ёстой гэв. Их сургууль нь өөрөө энэ асуудлыг гаргаж ирснийг тэр онцлов.