Тина Фей “Алтан бөмбөрцөг”-ийг хөтөлнө

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Тина Фей “Алтан бөмбөрцөг”-ийг хөтөлнө

Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын тов тодорсон тухай зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор мэдэгджээ. Наадмыг ирэх оны нэгдүгээр сарын 13-нд зохион байгуулах гэнэ. Түүнчлэн наадмыг хөтлөн явуулах хүндтэй үүргийг жүжигчин Тина Фей болон зохиолч Эми Полер нарт хүлээлгэжээ. Тэд өмнө нь NBC телевизийн инээдмийн “Saturday Night Live”цуврал шоу болон “Mean Girls”, “Baby Mama” зэрэг кинонд хамтран ажиллаж байсан туршлагатай “түншүүд” гэнэ.

Тина Фей, Эми Полер нар “Алтан бөмбөрцөг” наадмаас тус тус хоёр удаа шагнал хүртэж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж