Камбожийн эзэн хаан 89 насандаа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Камбожийн эзэн хаан 89 насандаа таалал төгсчээ

Камбожийн хаан ширээг 1950-1990 оны хооронд залгамжилсан Нородом Сианук таалал төгссөн тухай тус улсын үндэсний телевизээр өнөөдөр мэдээлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тэрээр зүрхний шигдээсээр 89 насандаа Бээжинд таалал төгсчээ.

Тэрээр 1922 оны аравдугаар сард Францын Колони байсан Индочина тосгонд төрж, 19 настайдаа хаан ширээнд суун, 1941-1955 оны хооронд Камбожийн эзэн хаан хэмээн өргөмжлөгдөж байсан юм. Үүний дараа 1955 онд түүнийг түдгэлзүүлсэн ч 1993 онд тус улсын үндсэн хуульт хаант засаг дахин сэргэхэд хааны албыг нь үргэлжлүүлсэн аж. Бага залуу ахуйгаасаа Камбожийн улс төрийн үйл хэрэгт зүтгэсэн тэрээр ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн, нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн байжээ. Синаук нийгмийн бүхий л салбарт байр сууриа хүчтэй илэрхийлэгч бөгөөд тэр дундаа урлагийг дэмжигчдийн нэг байсан гэнэ. Тэрээр жазз болон найрал хөгжимд дуртай байсан бөгөөд хааны ордны дэргэдэх хамтлагтай байжээ.

Сианук таван удаа гэрлэж байсан, 14 хүүхэдтэй гэнэ. Эзэн хаан Синаук 2004 онд хаан ширээгээ залгамжлагчдаа хүлээлгэн өгч, эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрөгч нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл БНХАУ-д эмчлүүлж байжээ. Түүний шарилыг Камбожид хүргэсний дараа оршуулах гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж