Дэлхийн санхүүгийн зах зээлийн уналт нь хөрөнгө оруулагчдыг найдвартай хөрөнгө оруулалт хайхад хүргэснээр цагаан металл ханшийн дээд хэмжээгээ тогтооход хүргэж байна хэмээн шинжээчид үзэх болов. Тиймээс уруудаж явсан мөнгөний үнэ өнгөрсөн нэг жилийн дотор 78 хувиар өсөн нь амжилт байсан гэж олон улсын шинжээчид үзжээ. Цагаан металл цаашдаа өсөлттэй металл хэвээр байх аж. Өөрөөр хэлбэл, мөнгийг хөрөнгө оруулагчид найдвартай, алттай тэнцэх хэмжээний хөрөнгийн баталгаа гэж үзэх болсон нь мөнгөний ханшид сайнаар нөлөөлжээ. Цагаан металлын хэтийн төлвийг авч үзэхэд энэ онд дэлхийн томоохон Төвбанкуудын мөнгөний бодлого их хэмжээгээр чангарахгүй тул энэ нь мөнгөний ханшид нааштай байх аж. Түүнчлэн үйлдвэрлэлийн хэрэглээ нэмэгдэж үнийн байдалд ахиц авчирна хэмээн судлаачид үзэж байна. Мөнгөний дундаж үнэ унци нь энэ онд 33-35 ам.долларт хүрэх бол ирэх онд 35-40 ам.доллар байх таамгийг дэвшүүлээд байна. Товчхондоо, дунд болон урт хугацаанд мөнгөний ханш өсөх хандлагатай хэмээн үзжээ. Өнгөрсөн оны эхний улиралд мөнгөний дундаж үнэ унци нь 32.58 ам.доллар байсан бол энэ оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар нэмэгджээ. RBS Global Banking “Ирэх онд мөнгөний ханш хэвийн байна. Мөнгөний хэрэглээний өсөлт нь нийлүүлэлтийн өсөлтөө гүйцэж түрүүлнэ” хэмээн тооцжээ.
Японы хэрэглээ ирэх онд тэлэхээс гадна Хятад, АНУ, Герман ба Өмнөд Солонгос цагаан металлыг сонирхож буй мөнгөний ирээдүйг улам ч баталгаатай болгох аж. Хэдий Энэтхэг улсын хэрэглээ буурсан боловч алдагдалыг нөхөх шинэ зах зээл хаяа дэрлэн бий болж буй нь мөнгөний эрэлтэд сайнаар нөлөөлөх аж. Үйлдвэржсэн ертөнцийн барилгын салбарт хэрэглээ нэлээд буурсан ч цагаан металл харц булаасан хэвээр байх нь. Мөнгө нь бүх металл дотроос хамгийн сайн цахилгаан ба дулаан дамжуулагч металл бөгөөд олон төрлийн цахилгаан хэрэгсэл, ялангуяа цахилгаан дамжуулагч, холболт, гал хамгаалагч зэргээр түүнийг ашигласаар байна.
Мөнгөний олборлолтоор тэргүүлэгч 10 компани:
- Би Эйч Би Биллитон-Австрали
- Френснилло-Мексик
- Кей Жи Эйч Эм Полска Миедз- Польш
- Пан Американ Силвер Корп-Канад
- Гоулдкорп Инк-Канад
- Сиа,Минера Волкан-Перу
- Хочсчайлд Майнинг-Перу
- Жей Эс Си Полиметал-Орос
- Коеур Д Ален Майнз Корп-АНУ
Олборлогч 11 улс:
- Мексик
- Перу
- Хятад
- Австрали
- Чили
- Боливи
- АНУ
- Польш
- Орос
- Аргентин
- Канад
Тэргүүлэгч 10 уурхай:
- Каннингтон Австрали
- Ферснилло Мексик
- Гүмүшк Турк
- Дукат Орос
- Палланката Перу
- Учукчакуа Перу
- Арката Перу
- Грийнс Грек
- Имитер Марокко
- Сан Балтоломе Боливи