Жуковын замаар дэржигнэв

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Жуковын замаар дэржигнэв

Зүүн дөрвөн замаас зүүн тийшхи хэсэг буюу тэндээс Офицеруудын ордон хүртэлх замд бараг анх удаа шахуу их засвар хийж байгаа. Энэ чиглэлийн зам засах ажил хоёр жил үргэлжлэх бөгөөд энэ нь Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон, Офицеруудын ордноос Чулуун-Овоо гэсэн хоёр хэсэг ажил болох юм.

Хаалттай байсан Жуковын замыг өнөөдөр өглөө нээсэн байна. Ажилдаа тэр замаар ирэв. Кино үйлдвэр хүртэл нээсэн замаар өнөөдөр өглөө явсан хүн байвал саналаа хэлээрэй. Энэ замыг хүн доромжилж байгаа юм шиг засчээ. Дэржигнүүр, дэржигнүүр, дэржигнүүр… Хөдөөний замд яваа юм шиг дэржигнэсээр байгаад буулаа. Ялангуяа Жуковын автобусны буудлаас Кино үйлдвэр хүртэлх тэр хэсэг бүр арай хэтэрхий…

Офицеруудын ордон хүртэлх зам засварын ажлыг энэ сарын 20-нд буюу гуравхан хоногийн дараа хүлээлгэж өгөх ёстой. Тэгэхээр одоо Улсын комисс хүлээж аваад, бид нар энэ замаар зорчино гэсэн үг үү. Эсвэл дахиад шинээр засна гэсэн үг үү?

Хийдэг, шалгадаг, хянадаг хүмүүс нь Жуковын замаар зорчиж үзнэ үү. 



Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж