Хэсгийн байцаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хэсгийн байцаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулна

Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг угтаж нийс­лэлийн Цаг­даагийн газар “Цагдаа олон нийт, хамтын ажил­лагаа” вейб­сайтын төсөл боловсруулан “Олон нийтийн харилцах төв”-ийг бай­гуулж, тохижилтын ажлыг гүйцэтгэх үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Хэсгийн байцаагч нарын ажил­­лах орчин нөхцөлийг сайж­­руу­лах зорилгоор “Амар тайван амьдралын төлөө хамт­даа” гурван сарын хугацаатай болзолт аяныг 2011 оны нэгдү­гээр сарын 28-ны өдрөөс зарлан явуулж байна.

Замын цагдаагийн газар МҮОНРТ-тэй хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах Амьдралын зөв хэв­шил-авто ослоос таныг сэр­гийлье” уриа бүхий ажлын эх­ний шатыг зохион байгуулсан.  Дорнод айм­гийн цагдаагийн газраас өөрийн аймгийн  9 суманд цагдаагийн дуу бүжгийн “Сонор” хамтлагийн тоглолт болон Хэрлэн сумын 10 багт “Иргэдтэй уулзах өдөр”-ийг зохион байгуулав.   

Сүхбаатар аймгийн цагдаа­гийн хэлтсээс аймагтаа “Таларх­лын өдөр” арга хэмжээг зохион бай­гуулж, алба хаагчдын үйл ажиллагааны талаар 30 гаруй талархал, сэтгэлийн илгээмжийг хүлээн авч цагдаагийн хэлтсийн түүхэн замналыг харуулсан “Жанж­ны нутгийн цагдаагийн байгууллага” номыг гаргаж ун­шигч олон нийтийн хүртээл болгов.

Хэнтий аймгийн цагдаагийн газар нь “Албаны сургалтын каби­нет”, “Сэтгэл зүйн үйлчил­гээ үзүүлэх өрөө”-г шинээр байгуулан ашиглалтад оруулж  7 хоног бүрийн Лхагва гаригийг “Хэсгийн байцаагч”-ийн өдөр болгон иргэдийн санал, хүсэл­тийг сонсон гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.Төв аймгийн цагдаа­гийн газраас Албан үүр­­­гээ гүйцэтгэж яваад амь эрсэд­сэн Ц.Гомбосүрэн агсны гавьяат үйлээр сэдэвлэсэн “Ца­гаан гуниг” жүжгийн зохиол бичүүлж, аймгийн “Монгол туургатан” театртай гэрээ бай­гуулан тоглуулах бэлтгэлийг хангуулж байна.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж