Ардчилсан намынхан баяраа тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан баяраа тэмдэглэж байна

1992 оны дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлсэн ардчиллын төлөөх хүчнүүдийн нэгдэх үйлсийг бэлэгшээн Ардчилсан нам энэ өдрийг баяр болгон тэмдэглэдэг. Одоогоос 20 жилийн өмнөх цагаан морин жилийн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ардчилсан нам анхны хурлаа хийж, тухайн нийгмийг хонхны дуугаараа сэрээж байсан түүхтэй. Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгуудад намын баяртай холбогдуулан үндэсний бөхийн барилдаан болон урлаг соёлын олон арга хэмжээнүүдийг зохион явуулжээ. Тухайлбал, Архангай аймагт оюутнуудын дунд “Дэвжээ” тэмцээн, эссэ бичлэгийн уралдаан зарлаж, ахмадуудын дунд АХА тэмцээнийг зохиосон бол Говьсүмбэр аймгийн Ардчилсан нам Монгол-Чехийн найрамдлын нийгэмлэгтэй хамтарч, “Өсвөр үеийн шатрын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Сүхбаатар аймаг энэ  сарын 15-нд намын байраа өргөтгөж дуусаад, ард иргэдтэйгээ баяраа тэмдэглэхээр болсон. Мөн энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт анхны өлсгөлөн зарласан өдрийг онцлон баяраа тэмдэглэхээр төлөвлөөд байна гэж Ардчилсан намын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж