
Бидний цаг үед бас л нэг сонин, содон үзэгдэл болж гарч ирсэн энэ бүсгүйг мөөм Зулаа, Шоубизийн Зулаа хэмээн олон нийт танимхайрдаг. Бие хаа, гоо үзэсгэлэнгийн тухайд хэлэх үггүй сайхан энэ бүсгүй Монголын цуутай олон эрстэй нэр холбогдож, хэвлэлийн баатар болж иржээ. Хамгийн сүүлд экс гишүүн, “Симба” Ц.Батаагийн төрсөн дүү, ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өдгөө ГОК-ын газрын дарга Ц.Бат-Энхтэй хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Үснийхээ үзүүрээс хөлийн хуруу хүртлээ өвч бүрэн брэнд өмсөж, залуу гоо биеэ гайхуулдаг бүсгүй Монголдоо үнэ өртгөөрөө толгой цохидог “Рафллес”-т суралцаж байгаа гэнэ. Нийт төлбөр нь 37 сая орчим төгрөгт хүрдэг тус сургууль гадаад явахгүйгээр дэлхийн боловсрол эзэмших хүсэлтэй баячуудын сонголт болсоор удаж буй. Тус сургуулийн интерьер дизайны ангид Э.Мөнхзул суралцаж байгаа бөгөөд тун ч дэггүй, хичээлдээ сууж харагдах нь ховор оюутан гэнэ лээ. Нэмж дуулгахад тус сургуульд “Алтайн хүдэр”-ийн Базараагийн гэргий Оюу мөн суралцаж байгаа аж. Гэхдээ нягтлан бодохын ангийн оюутан юм байна.