
Афганистаны Засгийн газраас мансууруулах бодистой тэмцэх ажлын хүрээнд сүүлийн найман сарын турш нийслэл Кабул болон тус хотын ойролцоо хар тамхи, мансууруулах эм, согтууруулах ундаа зарахыг хориглож, хураах үйл ажиллагаа явуулсан байна. Энэ хугацаанд Афганистаны цагдаа нар 1,772 кг героин, 2,764 кг опиум, 140 кг хашил, 12,100 гаруй литр архи нийт 24 тонн мансууруулах бодис хураажээ. Тэдгээрийг өчигдөр Кабул хотоос гаргаж, зайдуу газар шатааж устгасан бөгөөд үүнд Засгийн газрын албаныхан оролцсон байна. Мөн дээрх хар тамхи, мансууруулах бодисны хэрэгт холбогдуулан 907 хүнийг баривчилжээ. Албаныхны мэдэгдсэнээр тус улс дахь мансууруулах бодисын хэмжээ өнгөрсөн жилээс арван хувиар нэмэгдсэн дүнтэй гарсан байна. Афганистаны Засгийн газраас сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд толгойны өвчин болоод буй хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхийн тулд хатуу арга хэмжээ авч байгаа хэрэгжүүлэх болжээ.
Б.АНХТУЯА