-Шинжилгээний хариу гарсан байна. Ханиад биш болж таарман гэж үэнэ үү?
-Манай сурагчдаас авсан шинжилгээний хариугаар 16 хүүхдээс гэдэсний халдварт нян илэрсэн байна.
-Тэгэхээр “Үдийн хоол”-нд ямар нэгэн “но” байсан гэсэн үг үү?
-Манай дээр яг одоо Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагын ажлын хэсэг ажиллаж байна. Хоолноос дээж авсан гэж ойлгож болно.
-Гэдэсний нян илэрсэн гэх сурагчид нэг ангийнх уу?
-Ер нь бол өөр өөр ангийн сурагчид байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна.
-ХӨСҮТ-д эмлүүлж байсан сурагчдын биеийн байдал ямар байна вэ?
-Манай гурван сурагч хэвтэн эмчлүүлсэн. Тэд одоогоор эмнэлгээс гарч, гэртээ эмчлүүлж байгаа.
-Танай сургуулийн хэсэг сурагчид “Гурван гал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?
-Харин тийм яриа тархаад байгаа юм. Бид “Гурван гал” эмнэлгийн холбогдох хүмүүсээс энэ талаар тодруулах гэсэн боловч хувь хүний мэдээллийг гадагш нэвтрүүлэхгүй гэж байсан.
-Тэр өдөр хүүхдүүд ямар хоол өгсөн юм бэ, хоолноос хордсон юм биш биз?
-Бид хоолонд ямар нэгэн асуудал байсан гэж хэлэхгүй. Тэр өдөр хүүхдүүдэд ямар хоол өгснийг тодорхой хэлмээргүй байна.
-Хүүхдүүдийн үдийн хоолыг хаана бэлтгэдэг вэ?
-Сургуулийн байрандаа.
-Улсын сургуулийн нэг сурагч өдрийн 400 төгрөгний хоолны нормтой. Танайх…?
-Манай сурагчдын хоолны мөнгийг эцэг, эхчүүд өөрсдөө гаргадаг.